top of page

Монгол Улсын Иргэдэд

Өргөмжит консулын үүрэг

Өргөмжит консулын үүрэг
  • Өргөмжит консул Монгол Улсыг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхитэй явуулна.

 

  • Өргөмжит консул хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн зэрэг бүх салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.

 

  • Өргөмжит консул хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн зэрэг салбарт болж буй үйл явдлыг хууль ёсны арга замаар судалж ГХЯ, дипломат төлөөлөгчийн газарт мэдээлнэ.

 

  • Өргөмжит консул Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дор дурдсан үүрэгтэй байна:

 

  1. иргэнийг саатуулсан, баривчилсан, хуулийн этгээдийн эсрэг гомдол гаргаж шүүхэд хандсан тухай бүр дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд нэн даруй мэдэгдэх,

  2. иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах,

  3. иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаардлагатай арга хэмжээ авах,

  4. иргэн нас барвал дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд даруй мэдэгдэх,
    төрөл төрөгсдийг нь тодруулах, шарилыг хадгалуулах, цагдаагийн болон бусад тодорхойлолтыг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах, талийгчийн үнэт зүйл, бичиг баримтыг хадгалах, шарил буюу чандрыг Монголд хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

  5. эцэг эхийн асрамжгүй, насанд хүрээгүй иргэдэд асран хамгаалагч, эрүүл мэндийн байдлаас эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй болсон насанд хүрсэн иргэдэд харгалзан дэмжигч олж өгөх,

  6. иргэний өвлөх эд хөрөнгийн талаар мэдээлэл олбол дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд мэдэгдэж, өвлөх асуудлыг шийдтэл эд хөрөнгийг хамгаалах,

  7. байгалийн гамшиг, алан хядах үйл ажиллагаа зэрэгт нэрвэгдсэн иргэдэд бололцоотой бүхий л туслалцаа дэмжлэг үзүүлэх,

  8. шүүхийн шийдвэр болон гэрчийн мэдүүлгийг дамжуулах,

  9. иргэд, хуулийн этгээдэд хүлээн авагч улсын хууль тогтоомж, зан заншил болон тэдний эдлэх эрх, хүлээх
    үүрэг хариуцлагын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх,иргэд, хуулийн этгээдэд хүлээн авагч улсын хууль тогтоомж, зан заншил болон тэдний эдлэх эрх, хүлээх
    үүрэг хариуцлагын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх,

  10. иргэдийн нийгэмлэг, үүсгэл санаачилгыг дэмжиж хамтран ажиллах.

  11. иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар Монголын болон хүлээн авагч улсын төрийн бус болон хүний эрх, өмгөөллийн байгууллагадтай хамтран ажиллах.
     

 

  • Өргөмжит консул нь ГХЯ, ХЗДХЯ-ны Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн зөвшөөрлөөр Монгол Улсын иргэдэд буцах үнэмлэх олгож, үндэсний гадаад паспортын хугацаа сунгаж, нэмэлт тэмдэглэл хийж, иргэдээс энгийн гадаад паспорт авах захиалга авч ХЗДХЯ-ны Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв уламжилна.

 

  • Өргөмжит консулын журмын 3 дугаар зүйлийн 3-т заасан тушаалаар эрх олгосон бол өргөмжит консул ГХЯ-наас зөвшөөрлийн дагуу виз олгоно.

 

  • Өргөмжит консул нь Монголын холбогдох байгууллагын хүсэлтээр хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагаас баримт бичиг нэхэмжлэн гаргуулна.

 

  • Өргөмжит консул нь хүлээн авагч улсад хүн, малын гаралтай халдварт өвчин гарсан, бусад онцгой байдал үүссэн талаар ГХЯ, дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэж, Монголын иргэдэд сэрэмжлүүлэг өгнө.

 

  • Консулын хураамж, нотариатын болон бусад үйлчилгээний төлбөрийг Монгол Улсын хууль тогтоомжид заасан тарифын дагуу хүлээн авагч улсын болон чөлөөтэй хөрвөх валютаар авч ГХЯ-наас мэдэгдсэн дансанд шилжүүлж, энэ тухайгаа дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консулын ажилтанд улирлаар тайлагнаж байна.

 

  • Өргөмжит консул нь нотариатын үйлдэл, иргэний байдлын бүртгэл хийхгүй.

 Цаг үеийн мэдээлэл

 Цаг үеийн мэдээлэл

Испанид яаж бичиг баримттай болох?

“Arraigo” гэдэг нь Испани улсад хуулийн дагуу түр оршин суух зөвшөөрлийг хэлнэ. 

 

“Arraigo” оршин суух гэж юу вэ? 

 

“Arraigo”-д Испани Улсад амьдарч байгаа, Европын Холбооны гишүүн бус гадаадын иргэд ба мөн онцгой нөхцөл байдалд амьдардаг насанд хүрсэн иргэд хамаарагдана. 

 

Тиймээс монгол хэлээр суурьших, оршин суух, гэх мэт утгатай үг гэж ойлгож болно. 

 

“Arraigo” хаана зохицуулагддаг вэ? 

 

“Arraigo” нь Испани Улсад амьдарч байгаа гадаадын иргэдийн эрх, эрх чөлөө, тэдний нийгмийн интеграцийн тухай заалтын /1-р сарын 11-ний өдрийн “Органик” хуулийн 4/2000 дугаарын 31-р зүйлийн 3-р хэсэг/-т заагдсан байдаг. 

 

Нэмж дурдахад, Цагаачлалын тухай журамд Испанид түр хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгохтой холбоотой 123 дугаар зүйлд заасан “arraigo”-г мөн дурдсан болно.

“Arraigo”-н төрөл

  1. Хөдөлмөрийн үндэс /Arraigo laboral/

 

Ажиллах зөвшөөрөл авахын тулд дараахь зүйлийг биелүүлэх шаардлагатай:

 

  • Испанид хоёр жилээс дээш амьдарсан байх. 

  • Ял шийтгэлгүй гэсэн цагдаагийн газрын тодорхойлолт /сүүлийн 5 жилийн турш оршин сууж амьдарч байсан улс орон болон Испани,  Монгол улсын цагдаагийн газруудын тодорхойлолт/. 

  • Зургаан сараас дээш хугацаагаар ажил хөдөлмөр эрхэлж байсан баталгаа. Хөдөлмөрийн харилцаа, түүний үргэлжлэх хугацааг нотлох зорилгоор сонирхогч тал түүнийг хүлээн зөвшөөрсөн шүүхийн тогтоол эсвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын хууль зөрчсөн үйлдлийг баталгаажуулсан захиргааны тогтоолыг танилцуулах ёстой. 

 

   2. Нийгмийн үндэс /Arraigo social/

 

Дараахь нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд нийгмийн үндэс гэдэгт хамрагдах боломжтой болно. Үүнд:

 

  • Испанид дор хаяж гурван жил тасралтгүй амьдарсан байх. 

  • Ял шийтгэлгүй гэсэн цагдаагийн газарын тодорхойлолт /сүүлийн 5 жилийн турш оршин сууж амьдарч байсан улс орон болон Испани,  Монгол улсын цагдаагийн газаруудын тодорхойлолт/. 

  • Хамгийн багадаа нэг жилийн хугацаатай ажилын гэрээ байгуулсан байх. 

  • Албан ёсоор оршин сууж буй гадаадын иргэнтэй эсвэл испаничуудтай гэр бүлийн холбоотой амьдарч байгаа бол.

 

  3. Гэр бүлийн үндэс  

 

  • Испани Улсын иргэн бүхий /харьяалалтай/ насанд хүрээгүй хүүхдийн аав, ээж асран тэжээгч бол.

 

  • Аав, ээж нь Испани Улсын иргэн бол үүнд хамрагдах болно.

“Arraigo”-д хүсэлт гаргах журам

Албан ёсны маягт хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт сонирхогч биечлэн гаргах ёстой ба 3 сарын хугацаанд оршин суух зөвшөөрөл олгогдоно.

 

Сонирхож буй гадаадын иргэн байрладаг орон нутгийнхаа засгийн газрын төлөөлөгчийн газар эсвэл дэд төлөөлөгчийн газар биечлэн очиж хийх ёстой мөн үйлчилгээний төлбөр бүхий мөнгө төлөх шаардлагатай болно /la tasa/.

Испанид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд яаж хамрагдах мөн оршин сууж амьдарч буй газрын бүртгэл (El Empadronamiento) яаж хийх вэ

Испанид нийгмийн даатгалын дугаарыг хэрхэн яаж авах вэ?

 

Хэрэв та Испанид ажил хайх, бизнес эрхлэх, татвар төлөх болон/эсвэл нийгмийн эрүүл мэндийн системийг ашиглахаар төлөвлөж байгаа бол Испанид нийгмийн даатгалын дугаар авах шаардлагатай болно. Танд хараахан байхгүй байна уу? Санаа зоволтгүй, энэ бол маш энгийн; Энд бид дагах алхамуудыг танд хэлье! Испанийн бүх иргэд байгалийн жамаараа нийгмийн даатгалын дугаар авах боломжтой байдаг. Таны хувьд, хэрэв та Европын Холбооны эсвэл бусад улсын иргэн бол Испанид хууль ёсны ажил эрхэлсэн статустай л бол авах боломжтой. Таны ажиллаж буй компани эсвэл ажил олгогч нар таньд дугаар байхгүй байгаа бол нийгмийн даатгалын дугаарыг авч өгнө. Хэрвээ та хувийн бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа бол өөрөө үүнийг хийх ёстой.

 

Испани улсад нийгмийн даатгалын дугаарыг авах 2 алхам. Үүнд:

 

1. Та энэ TA маягтыг бөглөж  (modelo TA), паспорт эсвэл NIE/DNI-ийн хамт авчрах. Хамгийн чухал нь эх хувийг хуулбарын хамт авчрах /хэрэв та эхнэр, нөхөр болон хүүхдүүдээ бүртгүүлэхийг хүсвэл тэдгээрийн бичиг баримтыг эмх цэгцтэй эх хувийг хуулбарын хамт авчрах хэрэгтэй/.  

 

2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын (TGSS) хамгийн ойрын оффисд та өөрийн биеэр ирж дугаар авч, ээлжээ хүлээж дугаарын дагуу үйлчлүүлнэ. 

 

Бүх бичиг баримтаа хүлээлгэж өгсний дараа нийгмийн даатгалын дугаараа авахад 45 хоногоос илүү хугацаа шаардагдахгүй тул тэвчээртэй байгаарай. 

 

Таны мэдэж байх 2 чухал зүйл: 

 

Та Испанид удаан хугацаагаар амьдрахаар төлөвлөж байгаа бол доорхи хоёр захиргааны журмыг хэрэгжүүлэхийг санал болгож байна.

 

1. Оршин сууж амьдарч буй газрын бүртгэл /El Empadronamiento/, /Хорооны бүртгэл/

Энэ нь иргэний харьяалал, бүртгэл, нийгмээс иргэдэд үзүүлэх үнэгүй тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг ашиг тусыг хүртэх боломжийг танд олгоно иймээс оршин суугаа дүүрэг хороондоо хандаж оршин сууж амьдарч буй газрын бүртгэлээ хийж болно /el empadronamiento/.

 

2. Нийгмийн эрүүл мэнд-эрүүл мэндийн үнэмлэх авах /Sanidad pública–obtener tu tarjeta sanitaria/

Нийгмийн даатгалын дугаар, оршин суугаа бүртгэлийн гэрчилгээ зэргээ аваад аль хэдийнээ ажиллаж эхэлсэн бол та Испани улсын нийгмийн эрүүл мэндийн системд хамрагдаж болно. Иймд оршин суугаа дүүрэг хорооныхоо эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн үнэмлэхээ авах хүсэлт гаргаж болно. Ингэснээр та эрүүл мэндийн даатгалын бүх салбар нэгжид хамрагдах боломжтой.

Бусад

  • Монголдоо Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд яаж хамрагдах вэ?

 

http://www.ndaatgal.mn/v1/info/saindur#

 

  • Гадаадад буй иргэд E-Mongolia системд нэвтэрч үйлчилгээ авах заавар. 

          Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорхи линк-д холбогдон уу:

 

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорхи линк-д холбогдон уу:

 

www.e-mongolia.mn

 

  • “Би монгол хүн” Монгол хэл, соёлын цахим сургууль 

Facebook: ”Би монгол хүн” нэртэй

Facebook page хуудас “Mongolian online School”

И-майл хаяг: tsahimmonngol99@gmail.com

Багш М. Мөнхзул-нүүр номын нэр: Munkhguru Munkhguru

bottom of page